Холимог тулааны “ONE FC” холбооны тамирчин З.Шинэчагтгад Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол 450-1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсвэл 1-3 сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтгэнэ” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 11-нд З.Шинэчагтгад холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оноожээ.
З.Шинэчагтга “One FC” холбоондоо хамгийн сүүлд өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд БНСУ-ын тамирчин Вон Илд хүнд цохилтоор ялагдсан билээ. Ингэснээр холимог тулааны замналдаа дөрөв ялж, дөрөв хожигдсон үзүүлэлттэй байгаа юм.
Эх сурвалж: Хан-Уул дүүргийн шүүх