“Монгол эм импекс концерн” ХХК-ийн салбар Баянхонгор эм хангамж ХХК-иас даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх 2024 оны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлт ирүүлсэн бөгөөд 2 талын зөвшилцөл хийлээ.
Зөвшилцлийн дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, “Баянхонгор эм хангамж ХХК-ийн хооронд байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээг 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болгож, цуцаллаа.
Цаашид Баянхонгор эм хангамж ХХК-ийн эмийн сан даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээ үзүүлэхгүй гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.