Улсын Онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “350 өрхөд эрүүл мэндийн тусламж үзүүлсэн. 12 сумын Эрүүл мэндийн төвд стандартын шаардлага хангасан, туулах чадвартай автомашиныг яамаар нь дамжуулан хуваариллаа. Өнөөдрийн байдлаар 3.1 тэрбум төгрөгийн хандив, 800 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн цугларсан. Тайлан тооцоог цахимаар олон нийтэд ил тод мэдээлж байгаа.
Олон улсын донор байгууллагуудаас 3.2 сая ам.долларын тусламж ирсэн. Олон улсын байгууллагууд өөрсдөө зудад нэрвэгдсэн айл өрхүүдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлж байна. Сүүлийн 10 хоногийн нэгтгэсэн мэдээллээр гурван сая толгой мал хорогджээ. Маргааш хорогдсон малын тоог шинэчилнэ” гэв.