2024 оны 03 дугаар сарын 05-ны 08 цагаас 03 дугаар сарын 06-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм…
Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун өмнөд, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-46.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Хяргаст 46.0 см, Сагилд 43.0 см, Түргэн, Малчин, Баруунтуруунд 39.0-40.0 см, Улаангом, Давст, Зүүнговьд 34.0-35.0 см, Сүхбаатарын Түмэнцогтод 33.0 см, Архангайн Батцэнгэл, Төв аймгийн Борнуурд 29.0 см, Ховдын Алтайд 28.0 см, бусад хэсгээр 0.0-27.0 см цасан бүрхүүл тогтсон байна.
Хур тунадас: Өнгөрсөн хоногт Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн зарим газраар 0.0-0.2 мм ялимгүй цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Өвөрхангайн Төгрөгт 0.2 мм, бусад нутгаар 0.0-0.1 мм ялимгүй цас орсон байна.
Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 10-15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 3-9 хэм хүйтэн байв.
Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 31-37 хэм, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 25-30 хэм, Хангайн уулархаг нутаг, Орхон, Хараа, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-13 хэм, бусад нутгаар 13-19 хэм хүйтэн байв.
Cалхи: Ихэнх нутгаар секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон Арц-бондын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдөр өдөр 7-9 хэм, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 27 хэм, бусад хэсгээр 17-19 хэм хүйтэн хоносон байна.