Малчдад туслах хандивын аяны хүрээнд өнөөдрийн байдлаар 41 иргэн, 94 аж ахуйн нэгж, байгууллагын 2.951.661.237 төгрөг цугларчээ.
Мөн таван иргэн, 21 аж ахуйн нэгж, байгууллагаас 773.706.900 төгрөгийн 69.829 ширхэг бараа, материалын хандив буюу нийт 3.725.368.137 төгрөгийн хандив, тусламж Улсын онцгой комисст ирсэн байна.
Ирүүлсэн хандив тусламжийг Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журмын дагуу хаваржилт хүндэрсэн малчдад хүргэх ажиллагаа үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар /2024.03.05/ 701.532.900 төгрөгийн 41.484 ширхэг бараа, материалыг 21 аймаг, нийслэлийн 2 дүүрэгт хуваарилан хүргэлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.