Categories
мэдээ нийгэм

Зураач О.Доржготовын “Хоосон чанарыг тольдохуй” үзэсгэлэн энэ сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ DNN.mn

МУБИС-ийн Дүрслэх Урлаг Технологийн Сургуулийн Дүрслэх Урлагийн тэнхимийн багш, МУЭ-ийн гишүүн зураач, Монгол Урлахуйн Өв Уламжлал ТББ-ын тэргүүн Отгонбаатарын Доржготовын Хүрээ хийдийн сэдэвт Монгол зургийн “Хоосон чанарыг тольдохуй” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болон “Монгол уран зураг – Өв уламжлал”, “Хүрээ хийдийн сэдэвт Монгол зураг” номын нээлтийн арга хэмжээ хоёрдугаар сарын 24-нд Чингис хаан Үндэсний Музейн үзэсгэлэнгийн танхимд эхэлсэн.

May be an image of map and text

Зураач О.Доржготов нь Монголын уламжлалт дүрслэх урлаг, үндэсний өв соёлыг дэлхий даяар сурталчлан таниулждэлгэрүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулах зорилгоор80 гаруй жилийн тэртээ түүхийн шуурганд өртөн сүйдсэн хүрээ хийдүүдээс судлан 21-н хийдийг анх байсан төрх, хийц загвараар нь сэргээн уламжлалт Монголын зургийн аргаар зурсан бүтээлүүдээрээ өөрийн үзэсгэлэнгээ олон түмэндээ дэлгэнтолилуулж байна. Мөн тухайн 21-н хийдийн талаар судалгааны ажил хийж, хуучин төрх янзаар нь хэрхэн зурснаа дэлгэрэнгүй тайлбарлан бичсэн судалгааны номуудаа хэвлүүлэн гаргаж байгаа аж.

Тэрбээр хуучны хүрээ хийдийн туурьд очин газар оронтойгоо танилцах, суурийн дэвсгэрт судалгаа хийн судалбар таталбар зурах, холбогдох эх сурвалж ном зохиолуудыг унших, ХХ зууны 30-аад оноос өмнө авагдсан хүрээ хийдийн гэрэл зургуудыг үзэж танилцах, зураач урчуудын үлдээсэн хүрээ хийдийн сэдэвт зургуудыг үзэж судлах зэргээр судалгааны ажлыг хийсэн ажээ.Улмаар энэ судалгаандаа үндэслэн 1930-аад оны хэлмэгдүүлэлтээс өмнө тухайн хүрээ хийдүүд нь ямархуу төлөвлөлт зохион байгуулалттай, уран барилгын цогцолбор байсныг аль болох бодит үнэнд дөхүүлэн зурахыг хичээсэн ажээ.

May be an image of map and text

Тус үзэсгэлэнд тавигдах хүрээ хийдийн зургууд:

  1. Зүүн хүрээний Богдын шар орд
  2. Сарьдагийн хийд (Төгсбаясгалант номын их хүрээ)
  3. Балданбрайвун хийд
  4. Гүнжийн сүм
  5. Луу гүний хүрээ
  6. Манзуширийн хийд (Буяныг залбирагч сүм)
  7. Цагаан сүм
  8. Нархажидын сүм (Панделин)
  9. Дамбадаржаалин хийд (Шажиныг бадруулагч хийд)
  10. Намтар дуулах дацан
  11. Дайчин вангийн хүрээ
  12. Шадүвлин хийд
  13. Дашчойнхор (Буян ерөөлт сүм)
  14. Зуугийн хувилгаан ламын хийд
  15. Зая гэгээний хүрээ
  16. Төвхөн хийд
  17. Хөгнө тарнийн өвгөн хийд
  18. Сэцэн ханы хүрээ
  19. Халхын сүм
  20. Эрдэнэхамбын хийд
  21. Тариатын хүрээ

Үзэсгэлэн 2024 оны 2 сарын 24-нөөс 3 сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ.

May be an image of map and text

May be an image of map and text

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *