10 хоногийн урьдчилсан мэдээ: 2024 оны 03 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: 03 дугаар сарын 01-нд Хөвсгөлийн уулсаар, 02-нд Халх голын сав газраар, 03-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 05-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 07-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 03 дугаар сарын 01,02-нд говь, тал, хээрийн нутгаар, 03-нд Алтайн уулархаг нутгаар, 04-нд зарим газраар, 07-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -20…-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -28…-33 градус, өдөртөө -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6…-11 градус, өдөртөө +1…+6 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна. 04-нд ихэнх нутгаар, 05-нд нутгийн хагаст хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 03-04-нд ялимгүй цас орно.
Салхи: ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 03-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24…-29 градус, бусад хэсгээр -18…-23 градус, өдөртөө бүх хэсгээр -3….-8 градус хүйтэн байна. 04,05-нд хүйтэн байна.
2 replies on “10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ DNN.mn”
Даатгалын тогтолцоог салбан журмын болгож малаа завал даатгуулдаг байх хууоьтай болгоо. Мөлын индексжүүлсэн даатгалыг хөгжүүлэх чиглэлээр Дэлхийн банкнаас төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн үр дүн пу болов оо
The best films about psychopaths,ダッチワイフ と はfemale or otherwise,