Categories
мэдээ нийгэм

Ломбардын зээлийн хүүгийн дээд хэмжээ 4.5 хувь боллоо DNN.mn

2022 онд УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг баталж, өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлсэн.

Тус хуулийн хүрээнд мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, зохицуулах, холбогдох төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд орон тооны бус “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл”-ийг байгуулсан.

Тэгвэл тус зөвлөлийн шийдвэрийн дагуу өнөөдрөөс эхлэн ломбардууд сарын хүү 4.5 хувьд баригдах юм. Ингэснээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч буюу ломбардууд алданги тооцох эрх зүйн үндэслэлгүй болж, зээлийн хүү нь 1.5-3.5 хувиар буурч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *