Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн шөнө 0.3 мм орчим цас оржээ DNN.mn

2024 оны 02 дугаар сарын 27-ны 08 цагаас 02 дугаар сарын 28-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ хүргэж байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун өмнөд, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-48.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Сангилд 48.0 см, Түргэн, Хяргасд 45.0-46.0 см, Малчин, Баруунтуруунд 40.0-41.0 см, Улаангом, Зүүнговьд 36.0-37.0 см, Увсын Давст, Сүхбаатарын Түмэнцогтод 33.0-34.0 см, Төв аймгийн Борнуурд 31.0 см, бусад хэсгээр 0.0-29.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Ховдын хойд, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дарханы зарим газраар 0.0-0.8 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Ховдын Зэрэг 0.8 мм, Дарви 0.6 мм, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Дарханы Орхонд 0.4 мм, бусад хэсгээр 0.0-0.3 мм цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр нутгийн зүүн хагаст өмнөх өдрөөсөө 1-12 хэмээр хүйтэрч, бусад нутгаар 1-7 хэмээр дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 7-13 хэм хүйтэн байв.

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө нутгийн хойд хэсгээр 1-9 хэмээр хүйтэрч, бусад нутгаар 0-9 хэмээр дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 37-42 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 31-36 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-22 хэм, бусад нутгаар 23-30 хэм хүйтэн байв.

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүссэн байна.

 

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр цас ороогүй. Өнгөрсөн шөнө 0.0-0.3 мм цас орсон байна. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өчигдөр өдөр 14-16 хэм, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 35 хэм, бусад хэсгээр 26 хэм хүйтэн хоносон байна

One reply on “Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн шөнө 0.3 мм орчим цас оржээ DNN.mn”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *