Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэрийг Autobox аппликэйшн ашиглан шилжүүлэх боломжтой DNN.mn

Төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар хүртээмжтэй, шуурхай, хүнд суртал, чирэгдэлгүй, ил тод хүргэх Autobox аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа.

Autobox аппликейшн нь тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг тоон гарын үсэгт суурилан шилжүүлэх боломж бүрдүүллээ. Цаг хугацаа орон зайнаас үл хамааран заавал биеэр ирэх шаардлагагүй, бусдад шилжүүлэх боломжтой болсныг Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Бат-Амар тэмдэглэжээ.

Тус аппликейшнээр нэвтрэхдээ E-Mongolia платформын хяналтын системээр дамжин, нэг удаагийн эрх, банкны эрх, тоон гарын үсгийн аль нэгийг сонгон нэвтэрч үйлчилгээ авах боломжтой. Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр солих, шилжилт хөдөлгөөнийг өмнө нь иргэн заавал худалдах, худалдан авах гэрээ хийж, нотариатаар батлуулсны дараа, Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн салбар дээр биеэр очиж хийлгэдэг байсан юм.

Харин тус аппликейшнаас одоогоор 6 төрлийн үйлчилгээ, 4 төрлийн лавлагааг авч болно. Зорчигч тээврийн тасалбар, техникийн хяналтын үзлэгийн цаг захиалах, мэргэшсэн жолоочийн шалгалтаа цахимаар өгөхөөс гадна улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх жолоочийн хүсэлтийг цахимаар авч, шийдэнэ.

Мөн бүх төрлийн лавлагааг, тухайлбал, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ, мэргэшсэн жолоочийн үнэмлэхний лавлагаа, зорчигчийн тасалбарын лавлагаа, техник хяналтын үзлэгийн дүгнэлтийн хуудас, тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах боломжтой. Мөн тээврийн хэрэгслийн татвар, торгууль, авто зам ашигласны хураамж, бүртгэлийн хураамжаа төлж, жолоочийн хариуцлагын даатгалаа хүртэл цахимаар хийлгэж болох аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *