Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ барилдаанууд маргааш эхэлнэ DNN.mn

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн хурц, бадрангуй арслан Баянзулын Лодойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Булганхан” дэвжээний бөх, аймгийн начин Батсуурийн Бат-Эрдэнэ түрүүлж, Булган аймгийн Могод сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Бодиз интернэйшнл” ХХК, “Булганхан” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Өрнөхбаярын Сүхбат үзүүрлэв. Аймгийн начин Б.Бат-Эрдэнэ ийнхүү тав хоногийн зайтай дараалан түрүүллээ.

Дөрөвт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Шивээ Овоо” ХК, “Тэс сүмбэр” ХХК, “Алтанбулаг Уул” ХХК, “Чойрын Богд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Их Ажуруг” ХХК, “Эл фреско” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, аймгийн арслан Д.Эрдэнэтулга нар шалгарлаа.

Наймд аймгийн хурц арслан М.Амарсанаа, Б.Баянмөнх, аймгийн арслан Ц.Адъяа, Б.Отгонбаатар нар үлдэв.

Даваа гарагт Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ барилдаанууд эхэлнэ.

-26-нд 15:45 цагаас Орхон & Өмнөговь

-26-нд 19:45 цагаас Увс & Завхан

-27-нд 15:45 цагаас Сүхбаатар & Архангай

-27-нд 19:45 цагаас Булган & Баян-Өлгий

-28-нд 15:45 цагаас Төв & Дорноговь

-28-нд 19:45 цагаас Ховд & Баянхонгор

-29-нд 15:45 цагаас Говьсүмбэр & Өвөрхангай

-29-нд 19:45 цагаас Хөвсгөл & Сэлэнгэ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *