“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.
Уг өдрийг автомашингүй болгож, хотын төв замаар тээврийн хэрэгсэл явуулдаггүй билээ.
Өнгөрсөн онд уг тэмцээнд 100 гаруй аж ахуйн нэгж, 500 гаруй сайн дурын ажилтан оролцож, 30 орны 30 мянга гаруй оролцогч гүйж байв.
Марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж, иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг болоод буй.
Иргэд, аж ахуйн нэгж байгууллага, хамт олноороо марафонд идэвхтэй оролцохыг урьж байна хэмээн НЗДТГ-ын ХМОНХХ-ээс мэдээллээ.