УИХ-ын дарга Г.Занданшатар 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулж, санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн байна.
Хуулийн төслийг d.parliament.mn-д байршуулж, иргэдээс санал авч эхэлжээ. УИХ-ын даргын өргөн барьсан хуулийн төсөлд дараах хоёр заалтыг тусгажээ. Үүнд:
- нэгдүгээр зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн “Газрын тухай7,” гэснийг хассугай.
- хоёрдугаар зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт буюу “газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” заалтыг хүчингүй болсонд тооцсугай хэмээн дурджээ.