Өргөн нэвтрүүлгийн 18 телевиз иргэдээс сар бүр хураамж авч буй үйлдлийг зогсоох, хуульд өөрчлөлт оруулах, иргэдийн саналыг авах талаар сэтгүүлч Б.Пүрэв олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ.
Сэтгүүлч Б.Пүрэв “Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг телевизийн эзэд төртэй хуйвалдаж баталсан. Телевиз бол олон нийтийн санаа бодлыг удирддаг хамгийн хүчтэй хэрэгсэл гэж үздэг. Тиймээс арилжааны 18 телевизэд төр онцгой давуу эрх олгож, тусгай хууль баталж өгсөн. Хариуд нь телевизүүд олон нийтийн санаа бодлыг удирдан чиглүүлэх, дарга сайд нарыг магтан дуулах, зөвхөн нэг талын урсгалтай мэдээллийг дамжуулах суваг болсон.
Иргэд олон нийтийн дуу хоолойг хүргэхгүй байгааг би шүүмжилж байна. Ковидын үеэр “Мэдээллийн урсгал”, “Карантин-14” контентыг бүх телевизээр нэгэн зэрэг явуулж байсан. Одоо харахад төрөөс бэлтгэсэн нэвтрүүлгүүдийг бүх телевиз цацаж байна. D-Parliament-д 100 мянган иргэн санал өгвөл хуулийн төсөл санаачлах эрх үүсдэг сүүлийн боломжийг ашиглахын тулд өргөдөл гаргасан. Нийгмийн сүлжээнд ордоггүй, зөвхөн телевизээс мэдээлэл авдаг ахмад настнууддаа хэлээрэй. Телевиз бол итгэж болох эх сурвалж биш болсон” гэлээ.
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн20.5.3-т
- Өргөн нэвтрүүлгийн радио телевизүүд үндсэн багцын өргөн нэвтрүүлгүүдийн телевизийн үйлчилгээний орлогын албан татварын 15 хувиас доошгүй хэмжээгээр өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс авна.
20.6-д
- “Өргөн нэвтрүүлгийн радио телевизүүдийн заавал гишүүнчлэлтэй нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Монголын телевизүүдийн холбоонд энэ хөлсийг төвлөрүүлж авна” гэж заасан байна.