Хонгконгод жил бүрийн цагаан сараар баярын парад болдог. Хамгийн алдартай худалдааны дүүрэгт болдог энэхүү парад таван жил завсарласны эцэст энэ жил болжээ. Хүйтэн цаг агаарыг үл ажрах 44 мянган хүн энд цугласан байна. Парад Бямба гаригийн оройн 20:00 цагт эхэлжээ.
Цагаан сарын баярт зориулсан энэхүү арга хэмжээг хамгийн сүүлд 2019 онд зохион байгуулсан. Үүнээс хойш засгийн газрын эсрэг жагсаал, Covid-19 цар тахал гэсэн шалтгаануудаар парадыг зохион байгуулаагүй.
Энэ жилийн хувьд өмнөх жилүүдэд байгаагүй онц сонирхолтой үзүүлбэрүүд байжээ. Тухайлбал, “America’s Got Talent 2023” наадмын сүүлийн шатанд шалгарсан “Avantgardey” хамтлагийнхан хүрэлцэн ирсэн байна.
“Cathay Pacific” хөлөг онгоцны компани 22 дахь жилдээ уг арга хэмжээний гол ивээн тэтгэгчээр ажиллаж байна.