Сурагчид өөрийн регистрийн дугаараар SORIL.EEC.MN рүү нэвтэрч монгол хэл, математикийн хичээлийн агуулгаар өөрийн түвшинг тогтоох боломжтой. Тухайн сар, улирал, жилд үзсэн хичээлийн агуулгаар өөрийн түвшинг тогтоох бөгөөд хоцрогдсон агуулгын хичээл рүү дамжиж орох холбоос байршуулсан. Ингэснээр энэ систем нь түвшин тогтоохоос гадна хоцрогдол нөхөх давхар ач холбогдолтой.
SORIL.EEC.MN өөрийн үнэлгээний системийг эцэг, эх, асран хамгаалагчид мөн ашиглах боломжтой. Сонгогдсон хэсэгт аав ээжүүд өөрийн мэйл хаягийг бүртгүүлснээр хүүхдийнхээ сурлагын амжилтын мэдээллийг тогтмол хүлээн авах боломж бүрдэж байна.
Системийн хөгжүүлэлт үргэлжилж байна. Энэ хавар гэхэд бусад бүх хичээлийн сорил, нөхөх агуулгын холбоос байршина. Цаашид МЭДЛЭ цахим хичээлийн сангаас гадна олон улсын болон дотоодын хичээлийн платформууд ч холбогдох юм гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.