Categories
мэдээ нийгэм

“Царцсан” сургууль, цэцэрлэгийн барилгуудыг АТГ-т шалгуулна DNN.mn

Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний талаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэг танилцуулав.

Тэрбээр “Нийслэлийн Засаг даргаас эрх шилжиж ирсэн 270 захирамж, төсөл, арга хэмжээ бий. Тендер зарлаагүй 139 ажил байгаа нь нийт төслийн 51.5 хувь. Тендер зохион байгуулалт 48.5 хувьтай байна. Тодруулбал, зураг төсөл, ажлын даалгавар ирүүлсэн 133, зураг төсөв, ажлын даалгаваргүй 137 ажил байна” хэмээгээд захиалагчийн хяналт тавих 17 байгууллага тус бүрээр мэдээлэл өглөө. Мөн зураг төсөв, техникийн тодорхойлолт ирүүлээгүйгээс тендер зарлах хугацаа хойшилж байгааг хэлж байв.

Хотын дарга олон жил дамжин ашиглалтад ороогүй, зарцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг жагсаалтыг гаргаж, танилцуулахыг Нийслэлийн Боловсролын газрын даргад үүрэг болгов. Мөн боловсролын барилга ашиглалтад орохгүй удаж байгаа нь тендер сонгон шалгаруулалт хууль бус явагдаж, авлига үүссэнтэй холбоотой тул  АТГ-т энэ барилгуудыг шалгуулна гэдгийг онцолж байлаа.

10 мянгаас дээш хүн амтай ч сургууль, цэцэрлэггүй зургаан байршилд газрын асуудлыг шийдэхээр нийслэлийн удирдлагууд ажиллаж байна. Тухайлбал, “Голден парк” хотхон, “Алтай” хотхон, “Кинг товер”, “Хан хиллс” зэрэг хороололд сургууль, цэцэрлэг байгуулах юм. Сургууль, цэцэрлэгийн газрыг шийдээгүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч, хуулийн дагуу газар авсан эсэхэд шалгалт хийхийг мөн Хотын дарга үүрэг болголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *