Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ “И-Баримт” гар утасны аппликейшнээр төлөх боломжтой бөгөөд таны төлсөн шимтгэл 10-15 минутад баталгааждаг.
Тэгвэл 2024 оны нэгдүгээр сарын 20-26-ны өдрийн 15.00 цагийн байдлаар 9587 иргэн, 11477 удаагийн гүйлгээгээр нийт 609.2 сая төгрөгийн шимтгэлийг “И-Баримт” аппликейшнээр төлжээ.