Categories
мэдээ нийгэм

Малчдаас 49.5 мянган тонн мах авч ХАА-н биржээр арилжаад байна DNN.mn

Нийт нутгаар цас их орж өвөлжилт хүндэрсэн энэ үед ХАА-н бараа, бүтээгдэхүүний биржээр малчдаас авсан 49.500 тонн махыг арилжаад байна. Дээрх хэмжээний мах өнгөрсөн оны 12 дугаар сард малчдад бэлэн нөөцлөөд байжээ.

Хамгийн сүүлийн арилжаагаар 70 тонн мах арилжжээ. Энэ нь 350 сая төгрөг болж буйг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулах үеэр мэдээлсэн юм.

УОК-ын мэдээллээр улсын хэмжээнд 180 мянга орчим мал хорогдоод байна.

Малчдаас мал, мах авч биржээр арилжих ажлыг Архангай, Өвөрхангай, Төв аймгийн малчдаас эхлээд байна. Эхний ээлжинд 350 толгой амьд хонь, 70 орчим тонн хонь, ямаа, үхрийн мах авч арилжжээ. Хавар хатуу хүнд болох учир амьд малын арилжааг илүү өргөжүүлж, худалдааг малчдад явуулаар ойртуулж, биржээс гадна аж ахуйн нэгжүүд тухайн орон нутагт буюу сумдад очиж газар дээр нь худалдан авахаар зохион байгуулж буйг тэрбээр мэдэгдлээ.

Мал эмнэлгээс тухайн мал, махыг баталгаажуулсан нөхцөлд малчид сумын төвөөсөө биржтэй цахимаар холбогдон мал, махаа шууд өгч борлуулах боломжтой гэдгийг дуулаглаа. Мөн шууд бэлэн мөнгөнөөс гадна 30 болон 60 хоногийн хугацаатайгаар үнээ тохироод зээлээр өгөх боломжтойг мэдэгдлээ.

Мөн малын тэжээлийг дундын зуучлалгүйгээр хүргэнэ гэв. Онцгой комиссын шуурхай штаб болон явуулын, отрын штаб малчдаас ирүүлсэн захиалгын дагуу мал, махыг авч, мөн өвс тэжээлийг үйлдвэрийн үнээр, хөнгөлөлттэй үнээр хүргэх нөхцөлийг ханган ажиллаж байна гэв.

Шадар сайдын ажлын албанаас мэдээлснээр энэ оныг дуустал малын хивэг, тэжээл экспортолж гаргахыг хязгаарлан дотоодын хангалтыг зохицуулан тогтворжуулж, харин гаднаас тэжээл импортоор авах үйл ажиллагааг нээж байгааг мэдэгдлээ. Ялангуяа баруун бүсийн аймгуудад хилийн боомтоор орж ирэх тэжээлийн импортыг нээж өгөөд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *