Categories
мэдээ нийгэм

Гал гарч, нэг иргэн амиа алджээ DNN.mn

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 16 дугаар хорооны “Бэлх”-ийн 5 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 00:35 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Уг гал түймэрт иргэн Ц /48 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *