Өнгөрсөн онд нийт 64.3 мянган хүүхэд мэндэлсэн нь өмнөх оноос 1.3 мянгаар буурсан үзүүлэлт юм.
Нийт төрсөн хүүхдийг сараар нь авч үзвэл гуравдугаар сард хамгийн их буюу 5.9 мянган хүүхэд төрсөн бол арванхоёрдугаар сард хамгийн бага буюу 4.9 мянган хүүхэд мэндэлжээ.
Нийт амьд төрсөн хүүхдийн 62.2 мянга нь төрсний дараа нэг цагийн дотор хөхөө амласан бол 456 нь төрөлхийн гажигтай, 2804 нь 2500 граммаас бага жинтэй төржээ. Амьгүй төрөлтийн түвшин мянган нийт төрөлтөд тав ногдож байна.
Улсын хэмжээнд 2023 онд нас баралтын 17.5 мянган тохиолдол бүртгэгдсэн нь 2021оноос 2.4 мянга, 2022 оноос 0.4 мянгаар буурсан үзүүлэлт юм. Нийт нас баралтын 5537 нь эмнэлэгт, 11996 нь гэрийн (бусад газарт) нас баралт байна.