Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.
Хуваарийн дагуу өнөөдөр буюу нэгдүгээр сарын 15-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай машинууд замын хөдөлгөөнд оролцоно.
Харин дугаарын хязгаарлалт амралтын өдрүүдэд үйлчлэхгүй бөгөөд бүх тоо хөдөлгөөнд оролцох боломжтой юм.