Өнгөрсөн оны байдлаар 6360 хүн үр хүүхэд, гэр бүлээрээ Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу шилжжээ.
Жил бүр хөдөө орон нутагт суурьших иргэдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хөдөө орон нутгийг зорих төрийн албан хаагчдын цалинг нэмж эхэлж байгаа аж.
Уул уурхай, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт хөгжсөн аймгууд руу хүмүүс ихээр шилжиж байгаа бөгөөд хамгийн их шилжсэн таван аймгаар дараах аймгууд тодорчээ.
- Өмнөговь аймаг- 623
- Дархан-Уул аймаг-613
- Эрдэнэт хот-532
- Сэлэнгэ аймаг-451
- Хэнтий аймаг-339
Харин өнгөрсөн онд Баян-Өлгий, Говьсүмбэр аймгууд руу 41-91 хүн шилжжээ.