Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гүүрэн болон нүхэн гарцуудын 25 байршилд зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнийг хянах 69 автомат камер суурилуулжээ.
Энэ нь Тавантолгой төмөр зам ХХК болон Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсны дагуу хийгдэж байгаа ажил юм.
Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь нийт 16 гүүр, ус зайлуулах 123 хоолой, мал амьтны найман гарцтай юм.