Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс сонгогчид өөрийнх нь хаяг дээр танихгүй хүн байгаа эсэхийг цахимаар шалгаж болно DNN.mn

Сонгуульд оролцох эрх бүхий Монгол Улсын нийт иргэдийн бүртгэл буюу “Сонгогчдын нэрийн жагсаалт” дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс нийтэд ил тод гарч эхэлнэ гэдгийг Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ноос мэдээллээ.

Сонгогчдын нэрийн жагсаалт election.burtgel.gov.mn дээр цахимаар байрших бөгөөд иргэд өөрийнх нь хаяг дээр байгаа бусад хүмүүсийн мэдээллийг шалгах боломжтой болж байгаа юм байна.

Хаяг дээр нь танихгүй хүн байна гэсэн маргаан их гардаг учир сонгуулиас өмнө эрт шалгах боломжийг иргэдэд олгож байгаа аж.

Цахимаар хэрхэн шалгах вэ?

Сонгогчдын нэрийн жагсаалт election.burtgel.gov.mn цахим хуудсанд дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс байршуулна.

  • Тиймээс сонгогч та өөрийн бүртгэлтэй танилцаж, бүртгэлээ баталгаажуулна. Үүний зэрэгцээ өөрийн оршин суугаа хаяг дээр бүртгэлтэй нийт сонгуулийн насны иргэдийн бүртгэлийг ч хянах боломжтой.
  • Хэрвээ сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа мэдээлэл зөрүүтэй бол “Зөрүүтэй бол мэдээлэх” гэсэн товчийг дарж, байнга оршин суугаа хаягийн дагуу бүртгэлийн нэгжтэй холбоо барьж залруулгаа хийлгэнэ.

Биечлэн яаж шалгах вэ? 

Сонгогч өөрийн харьяалагдах сонгуулийн хэсгийн хороонд сонгогчдын нэрийн жагсаалт очсон үеэс биечлэн шалгах боломжтой.

  • Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, өөрийн ажиллах байргүй бол сум, хорооны Засаг даргын Тамгын газрын байранд сонгогч өөрт нь холбогдох мэдээлэлтэй чөлөөтэй танилцах боломж олгоно.
  • Сонгогч өөрийн хэсгийн харьяа хороондоо очиж сонгогчдын нэрийн жагсаалтад өөрийн болон гэр бүлийн гишүүдийг бүртгэгдсэн эсэхийг шалгах боломжтой.
  • Хэрвээ сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсвэл буруу бүртгэгдсэн бол гомдлоо санал авах өдрөөс 14- өөс доошгүй хоногийн өмнө иргэний бүртгэлийн байгууллагад шийдвэрлүүлнэ.

2020 оны Улсын Их Хурлын сонгуульд 2,003,969 сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдэж байжээ.

One reply on “Дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс сонгогчид өөрийнх нь хаяг дээр танихгүй хүн байгаа эсэхийг цахимаар шалгаж болно DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *