Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийжээ.
-
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд О.Цэндсүрэнг чөлөөлж, түүний оронд Үндэсний Геологи судалгааны хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан Б.Уянгыг томилжээ.
-
Соёлын дэд сайд М.Батбаярыг чөлөөлж, түүний оронд ТВ-9 телевизийн ТУЗ-ийн дарга П.Баттөрийг томилжээ.
-
Харин Соёлын дэд сайд М.Батбаярыг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан даргаар томилжээ. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт хариуцсан даргаар ажиллаж байсан Д.Оюунхорол өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн юм.