Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Засгийн газрын санхүүжилт бүхий төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад хэрэгжүүлнэ DNN.mn

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран хэрэгжүүлэх “Хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендерийн тэгш байдлыг дээшлүүлэх нь” төслийн нээлтийн арга хэмжээ 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дотоод хэргийн их сургууль дээр зохион байгуулагдав.

АНУ-ын Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн дарга, Хууль сахиулах, аюулгүй байдлын атташе Жоэл Ортез хэлэхдээ: “Хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх замаар хүний эрхийг хамгаалж ардчилсан зарчмыг сахих болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай хоёр улсын стратегийн түншлэлийн тэргүүлэх чиглэл юм. АНУ-ын Засгийн газар энэ чиглэл дэх хүчин чармайлтаа нэмэгдүүлж байгаагийн илрэл нь энэхүү төсөл юм” хэмээн онцоллоо.

АНУ-ын Төрийн Департаментын Мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчооны санхүүжилтээр хоёр жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төсөл нь хууль сахиулах байгууллагуудын бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны журмыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийн стандарттай уялдуулахад туслах, мөн хууль сахиулах боловсон хүчнийг бэлтгэдэг гол байгууллага болох Дотоод хэргийн их сургуулийг чадавхжуулах замаар алба хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *