Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гурилын үйлдвэрийн агуулахад гал гарчээ DNN.mn

Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Улаанбаатар гурил” ХХК гурилын үйлдвэрийн агуулах шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 12 сарын 25-ны өдрийн 06:38 цагт НОБГ-т ирсэн.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрийн тархалтыг 07:30 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *