Categories
мэдээ нийгэм

Катарын Үндэсний музейн төлөөлөгчид Монголд айлчилж байна DNN.mn

Монголын Үндэсний музей, Катарын Үндэсний музей хооронд 2023 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Санамж бичигт Монголын Үндэсний музейн захирал, доктор (Ph.D) Д.Мөнхтогоо, Катарын Үндэсний музейн захирал, эрхэм шейх Абдулазиз Хамад Аль-Тани нар гарын үсэг зурлаа.

Монголын Үндэсний музей нь гадаад хамтын ажиллагааны хүрээнд Катарын Үндэсний музейтэй 2020 оноос хамтын ажиллагааг эхлүүлсэн. Энэ хүрээнд 2022 онд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Катар улсын нийслэл Доха хотод “Нүүдэл” (On the Move) олон улсын үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан юм.

Энэ өдрүүдэд Катарын Үндэсний музейн захирал, эрхэм шейх Абдулазиз Хамад Аль-Тани тэргүүтэй төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс Монгол Улсад зочилж байна. 2024 онд Монгол Улс, Катар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиох бөгөөд ойг тохиолдуулан Катарын Үндэсний музейгээс Монгол Улсад тусгай үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *