Categories
мэдээ нийгэм

Хүүхэд зодсон гэх 309 дүгээр цэцэрлэгийн багшийг ЦЕГ-аас шалгаж байна DNN.mn

Нийслэлийн Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн багш хүүхдүүдээ зодож байгаа дүрс бичлэг цахим орчинд цацагдсан. Тодруулбал тус цэцэрлэгийн хүүхдүүд эцэг эхдээ соробан сампингийн багш нь зоддог, толгой руу нь цохидог болохыг удаа дараа хэлжээ. Улмаар эцэг эхчүүд гомдол гаргаж, хяналтын камерын бичлэгийг шүүснээр тус багш хүүхдүүдийн толгой руу цохих, нүүр рүү нь алгадах зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргадгийг илрүүлсэн байна.

Одоогоор тус хүүхэд зодсон гэх 309 дүгээр цэцэрлэгийн багшийг ЦЕГ-аас шалгаж байгаа аж. Тус цэцэрлэгт өнгөрсөн 5 сард мөн ийм хэрэг гарч байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *