Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч асан Х.Баттулга сонсголд оролцох боломжгүй болсноо мэдэгджээ DNN.mn

Гэрчээр дуудагдсан хүмүүсийн ирцийн мэдээллийг Хянан шалгах түр хорооны холбогдох албан тушаалтан танилцуулав.

Тэрбээр “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл сэдвээр нийт 15 гэрчийг сонсголд дуудсан. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гэрчээр дуудах мэдэгдлийг 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 16:32 минутад мэдэгдэх хуудсыг цахимаар хүргүүлсэн.

Түүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатараас энэ сарын 19-нд “Миний үйлчлүүлэгч Х.Баттулга нь энэ сарын 22-ны өдөр Хянан шалгах түр хорооны сонсголд гэрчээр дуудагдсан. Гэтэл гадаад томилолтод яаралтай явсан байгаа тул очихгүй болохыг мэдэгдэж байна” гэсэн албан бичгийг ирүүлжээ.

 

One reply on “Ерөнхийлөгч асан Х.Баттулга сонсголд оролцох боломжгүй болсноо мэдэгджээ DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *