Categories
мэдээ нийгэм

Угаартсан 18 том хүн, 10 хүүхдийг авран хамгаалжээ DNN.mn

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Онгийн” 13 дугаар баг “Арвай гарден” 1 дүгээр орцонд утаа гарч байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын алба 2023.12.19-ний өдрийн 14:29 цагт хүлээн авчээ.

Дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн томилгоот ээлжийн бүрэлдэхүүн очиход 4 давхарт иргэн Э.Б нь гэртээ халуун тогоонд мах чанаж үлдээсний улмаас тогоонд байсан мах шатаж тус байрны 1 дүгээр орцны 3,4,5 дугаар давхарт утаажилт үүссэн байсан тул 12 айлын 18 том хүн, 10 хүүхдийг утаажилтын бүсээс гаргаж, амь нас эрсдэхээс сэргийлж ажилласан байна.

One reply on “Угаартсан 18 том хүн, 10 хүүхдийг авран хамгаалжээ DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *