Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гал унтраахаар ажиллаж байсан албан хаагч угаартаж, нас баржээ DNN.mn

Хан-Уул дүүрэгт гарсан галыг унтраахаар ажиллаж байсан онцгой байдлын алба хаагч угаартаж, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ.

Орон сууцанд гал гарч 3 том хүн 4 хүүхэд нас барсан талаар бид мэдээлсэн.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар гацуур модны гэрлэн чимэглэлээс гал алдсан байж болзошгүй гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл галын дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж байсан Онцгой байдлын байгууллагын нэг алба хаагч угаартаж, нас баржээ.

Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07:10 цагийн үед …… хотхоны 4 давхрын айлд гал гарлаа гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байдаг.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *