БНХАУ-ын Синьхуа агентлаг тус улсын баруун хойд нутагт болсон 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 111 хүн амиа алдсан хэмээн мэдээллээ.
Газар хөдлөлт орон нутгийн цагаар даваа гаргийн шөнө болсон бөгөөд Ганьсү мужид 86, Цинхай мужид есөн хүн амиа алдсан. Мөн 230 гаруй хүн бэртжээ.
Дээрх мужуудад ус, цахилгааны хэрэглээ тасалдаж, хүчтэй газар хөдлөлтийн улмаас барилга байгууламжууд нурсан байна.