Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хүрээнд НЗДТГ, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Европын Холбоо 2018 оны тавдугаар сарын 9-ний өдөр гэрээ байгуулж, 2022 оноос “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.
Уг гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны хогийн цэгийн дэргэд эрүүл ахуйн шаардлага хангасан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, 5.5-8.5 сая тонн хог хаягдлыг дарж булах ландфил талбай, барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар төслийн явц 80 хувьтай байгаа юм.
Түүнчлэн төслийн хүрээнд төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизм болон барилга нураах, буулгах зориулалттай техникүүдийг хүлээн авлаа.
Тодруулбал төвлөрсөн хогийн цэг болон барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт ашиглах 7 экскаватор, 6 бульдозер, 4 авто самосвал, 4 бутлагч, 1 нягтаршуулагч, 2 усны машин, 1 пик-ап, чирэгч толгой, чиргүүл буюу нийт 29 нэр төрлийн машин механизм, дагалдах хэрэгслүүдийг нийлүүлэх гэрээ амжилттай хэрэгжиж дуусан хүлээн авлаа.
One reply on “Төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизмуудыг хүлээн авлаа DNN.mn”
Very descriptive post, I loved that bit. Will there be a part 2?