Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн байна DNN.mn

2023 оны 12 дугаар сарын 14-нөөс 12 дугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

    14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 17-нд Увс нуурын орчим, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 15-нд говь, талын нутгаар, 17-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -44…-49 градус, өдөртөө -32…-37 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -24…-29 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -10…-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -15…-20 градус, бусад нутгаар шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -19…-24 градус хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *