УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2023.12.13/ 10:00 цагаас эхэлнэ.
Эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 13-нд Б.Ганхуяг, П.Бадамханд нарын зургаан шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаж, шүүх хурлыг нэг сараар хойшлуулсан юм.