Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн өдөр гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгджээ.
Тус байгууллагын мэдээлснээр Завхан аймгийн Баянтэс сумын 220 хүүхдийн хичээлийн байр шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 12-ны 01:59 цагт хүлээн авсан байна.
Аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус сумын ЕБС-ийн 20х70 метрийн хэмжээтэй 220 хүүхдийн хичээлийн байр шатаж байсныг 06:02 цагт галын тархалтыг зогсоожээ.
Галыг бүрэн унтраахаар ажиллаж байгааг мэдээллээ.