УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.12.11/ хуралдаж, 3 асуудал хэлэлцлээ.
УИХ-ын 2024 оны тойрог, мандат, товын талаар бүлгийн гишүүд мэдээлэл сонсч, санал солилцон, асуулт асууж нэгдсэн шийдвэр гаргалаа. Сонгуулийн тухай хуулиар тойрог, мандатын тоог хоёрдугаар сарын 1-ээс өмнө тодорхой болгох ёстой. МАН-ын бүлэг УИХ-ын тойргийг шийдвэрлэхдээ 2019, 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг “амилуулж” чадах сонгуулийн тогтолцоо байх шаардлагатай гэж үзлээ.
Тодруулбал, Монгол Улсын хөгжлийг нэг төвтэй биш хот хөдөөгийн хөгжлийг тэнцвэртэй хангаж, мөнгөний нөлөөлөл, нутаг усны талцлаас ангид байх ёстой гэж үзээд сонгуулийн бүсчилсэн тойрог байгуулахыг бүлгийн гишүүд дэмжлээ. Цаашид бусад улс төрийн намуудтай хэлэлцүүлэг хийж, санал боловсруулж, зөвшилцөлд хүрснээр шийдвэрлэх нь зүйтэй гэж МАН болон УИХ-ын удирдлагуудад чиглэл болголоо.
Завхан аймагт өчигдөр эрчим хүчний гэмтэл гарч 21 сум цахилгаангүй болсон асуудлаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан асуулга тавьж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс мэдээлэл авлаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын шатахууны эрэлт хэрэгцээ, хангамжийн талаар мэдээлэл сонссон. Бүлгийн гишүүд шатахууны хангамж, нийлүүлэлтэд онцгой анхаарч, дотоод зохион байгуулалтыг сайжруулах чиглэл өгөв