УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Ашигт малтмалын дарга өндөр үнэтэй шинэ жилд ороод явахын оронд Бичигтийн боомтоор ажлын хэсгээ дагуулаад бодлого ярьж ажиллаж байх ёстой
Иргэдэд шатахуун түлш олдохгүй, бүх зүйл тэг зогсолт руу явж байхад хоёр сарын өмнөх хариултаа хэлсээр яваад байж болохгүй. Нүүрс экспортолж орлого олох нь чухал ч 70 сая малыг орхиж болохгүй” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан “Бухын доодхыг харж үнэг турж үхнэ гэдэг шиг эрх баригчид, Уул уурхайн яамны шийдвэрийг хараад монголчууд маш хэцүү байдалд орчихлоо. Хоёр сарын өмнө шатахууны хомсдол үүснэ гэж АН-аас сануулж байсан. Өнөөдөр бахь байдгаараа. Сайд дарга нарын тайлбар бүгд адилхан. Албан тушаалтнуудын амнаас шийдэл сонссон хүн энд байна уу. Таван цаг дугаарлаж АИ-92 биш үүнээс хавь илүү үнэтэй АИ-95 шатахуун авч байна. Хөдөө орон нутагт бүр хүнд байна. Нутгийн иргэд эрх баригчид шиг АИ-95 бус дизель түлш хэрэглэдэг. Зуд нүүрэлсэн аймгуудын малчид малаа алдчихсан. Түлшгүй учраас малынхаа араас явж чадахгүй байна. Хүмүүс малчдыг баян л гэдэг.
Улаанбаатар хотод таван цаг дугаарлаад АИ95 бензинийг 4000 төгрөгөөр авч байна. Хөдөө орон нутагт дизель түлш бүр олдохгүй “төөрөг нь мэдэг” гээд малаа орхиж байна” гэв.