Categories
мэдээ нийгэм

Синьхуа “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааг хүний эрхийн талаас судалсан судалгааны тайланг нийтлэв DNN.mn

Индонезийн Жакарта-Бандунг чиглэлийн хурдны галт тэргэнд зорчигчид селфидэж буй нь.

2023 оны 10 дугаар сарын 17-нд авсан зураг. (Синьхуа/Сюй Цинь)

Хятадын хүний эрхийн хөгжлийн сан болон тус улсын төрийн мэдлийн Синьхуа мэдээллийн агентлагийн харьяа “Шинэ Хятад Судлал” судалгааны байгууллага нь “Илүү сайхан дэлхий ертөнцийн төлөө – Бүс ба Зам санаачилгыг хүний эрхийн талаас хамтдаа хэрэгжүүлсэн өнгөрөгч 10 жилийг тольдохуй” хэмээх гарчиг бүхий судалгааны тайлангаа пүрэв гарагт гаргалаа.

Уг судалгааны тайланд “Бүс ба Зам” санаачилга ба дэлхийн хүний эрхийн хөгжил хоорондын харилцан хамаарал, уялдаа холбоог тусгасан байна.

“Бүс ба Зам” санаачилга хүмүүст амьд явах, хөгжих эрхээ илүү ухамсарлан ойлгоход тусалж, сүүлийн 10 жилийн хугацаанд хүний эрхийг илүү өргөн хүрээнд хамгаалахад эерэг үүрэг гүйцэтгэсэн болохыг, мөн дэлхийн хүний эрхийн засаглалд энэ санаачилга ихээхэн хувь нэмэр  оруулсныг олон тооны баримт, мэдээллийг ашигласан уг судалгааны тайлан нотлон харууллаа.

Уг тайланд дурд­санчлан, БНХАУ-ын санаачлан хэрэгжүүлж буй “Бүс ба Зам” санаачилгын хүрээн дэх хамтын ажиллагаа нь эдийн засгийн даяаршлын түүхэн хандлага, дэлхийн засаглалын тогтолцоог өөрчлөх цаг үеийн шаардлага болон түнш орнуудын ард түмний сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэлтэй нийцэж байна. “Бүс ба Зам” нь бүх нийтийн  хөгжлийг  хөхиүлэн дэмжих, хүний эрхийг дээдлэх, хамгаалахын төлөөх санаачилга юм.

“Бүс ба Зам” санаачилгыг хамтран хэрэгжүүлэх нь хамтын ажил­лагаагаар дамжуулан хөгжлийг хөхиүлэн  дэмжих, хөгжлөөр дамжуулан хүний эрхийг хамгаалах практик жишиг болоод буй бөгөөд дэд бүтцийн хомсдол зэрэг хөгжилд тулгарч буй саад бэрхшээлүүдийг даван туулахад нь буурай хөгжилтэй орнуудад тусалж, эл санаачилгад нэгдсэн улс орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд түлхэц үзүүлж, ард иргэдийнх нь амьжиргааны түвшнийг сайжруулж, хүний эрхийн хөгжлийн үндэс суурийг тасралтгүй бэхжүүлж, улмаар хүний эрхийг илүү сайн хамгаалж, хөхиүлэн дэмжиж буй болохыг энэ судалгааны тайланд онцлон тэмдэглэжээ.

Мөн судалгааны тайланд дурдсанаар, өнгөрсөн 10 жилийн хугацаанд “Бүс ба Зам” нь олон улсын хэмжээнд алдаршиж, дэлхийн хамтын  ажиллагааны чухал платформ, аз жаргалд хүрэх зам болж, түнш орнуудад хүний эрхийг хамгаалах, илүү сайн сайхан амьдралыг бий  болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.

Түүнчлэн, иргэдийн амьдралын наад захын хэрэгцээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хөдөлмөрлөх эрхийг дэмжих, ард иргэдийн орлогын түвшнийг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах, боловсролын түвшнийг дээшлүүлэх, соёлын хөгжлийг дэмжих, шашны зан заншлыг дээдлэх, байгаль экологийг хамгаалах болон тусгай бүлгүүдийн эрх, ашиг сонирхлыг хөхиүлэн дэмжих зэрэг чиглэлд ямар ахиц дэвшил гарсныг уг судалгааны тайлан харууллаа.

“Бүс ба Зам” санаачилгын хүрээн дэх хамтын ажиллагаа нь санаачилгад нэгдсэн түнш орнууд болон тэдгээр улс орны ард иргэдэд бодит үр өгөөжөө өгсөн болохыг энэ судалгааны тайланд олон арван бодит явдал, баримтаар гэрчлэн харуулжээ.

“Бүс ба Зам” санаачилгын хүрээн дэх хамтын ажиллагааны бодит ололт амжилтууд, нэгдүгээрт хүн буюу хүн төвт үзэл баримтлал, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, нээлттэй бөгөөд хүртээмжтэй байх, эрх тэгш байдал ба шударга ёсыг эрхэмлэх үзэл санаа нь дэлхийн хүний эрхийг хамгаалах, дэлхийн хүний эрхийн засаглалыг сайжруулах чиглэлээрх Хятад улсын хүчин чармайлтад ихээхэн хувь нэмэр оруулж байна.

Энэ судалгааны тайланг бүрэн эхээр нь хятад болон англи хэлээр холбогдох цахим хуудас, сонин сэтгүүл, сошиал медиа болон бусад платформоор дамжуулан дэлхий дахинд хүргэж байна.

Бодлого судлалд гол анхаарлаа хандуулдаг “Шинэ Хятад Судлал” судалгааны байгууллага нь Хятад улсын үндэсний хэмжээний дээд түвш­ний судалгааны байгууллагууд дотроос хэвлэл мэдээллийн байгууллагын харьяанд байдаг цорын ганц судалгааны байгууллага билээ. Тус судалгааны байгууллага нь нөлөө бүхий олон судалгааны ажлыг цувралаар гаргасаар ирсэн юм.

 

  1. Танзанийн Мванза мужийн уугуул бөгөөд Хятадын “China Civil Engineering Construction Corporation” компанид чанарын инженерээр ажилладаг Кельвин Жозефат Китурука ундны усаа авах гэж буй Мванза мужийн Мисунгви тосгоны оршин суугчдад тусалж буй нь. 2023 оны 6 дугаар сарын 13-нд авсан зураг. (Синьхуа/Ван Гуаньсэнь)

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *