Categories
мэдээ нийгэм

Монголын Чөлөөт Бөхийн Холбооны ерөнхийлөгчөөр Я.Содбаатарыг батламжилжээ DNN.mn

Монголын Чөлөөт Бөхийн Холбоо (МЧБХ)-ны ээлжит бус их хурал арванхоёрдугаар сарын 7-нд боллоо.

Энэхүү ээлжит бус их хурлаар холбооны ерөнхийлөгчийг батламжлах, шинэчилсэн дүрмийн найруулга болон бусад гэсэн асуудлуудыг хэлэлцжээ.

МЧБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатарыг хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн 100%-ийн саналаар МЧБХ-ны Ерөнхийлөгчөөр батламжилж, холбооны дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж батлав.

Төлөөлөгчид 21 аймаг, 9 дүүрэг, спорт хороод, клуб, их дээд болон дунд сургууль, ахмадууд, удирдах зөвлөл, дасгалжуулагч, мэргэжлийн зөвлөл, шүүгчдийн зөвлөл, мастерууд, хяналт, Үндэсний шигшээ багийн тамирчид зэрэг төлөөллүүдээс бүрдэн оролцжээ.

Түүнчлэн ээлжит бус их хурлын онцлог нь Чөлөөт бөхийн өдөрлөгийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж, шагнал олгосон явдал байжээ. Үүнд:

  1. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон – Палам овогтой Чулуунбаатар,
  2. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон – Цогбадрах овогтой Гантөгс
  3. Алтангадас одон – Дашдаваа овогтой Түвшинжаргал
  4. Алтангадас одон – Лувсандамба овогтой Энхбаяр
  5. Алтангадас одон – Ёндонпүрэв овогтой Батдархан
  6. Биеийн тамир спортын улсын хорооны Хүндэт жуух бичгээр – С.Мөнхдуулдах нар тус тус шагнагдав.

Мөн цаашлаад МЧБХ-ны шийдвэрээр 2023 онд амжилт гаргасан тамирчид (5 сая төгрөг) болон тэдгээр тамирчдын анхны багш нарт (нэг сая төгрөг) хүндэтгэл үзүүлж, тус тус мөнгөн шагнал олгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *