Хүмүүнлэгийн ёсны үүднээс Газын зурваст нэн даруй гал зогсоох тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын төсөлд АНУ баасан гарагт хориг тавилаа.
Арабын Нэгдсэн Эмират Улсын санаачилсан энэхүү тогтоолын төслийг Аюулгүйн Зөвлөлийн 13 гишүүн дэмжсэн бол Их Британи түдгэлзсэн байна. Хоёр сар үргэлжилж буй дайны улмаас дэлхий дахинд аюул заналхийлж байгаа талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш албан ёсоор анхааруулан мэдэгдсэний дараа уг санал хураалтыг явуулжээ.