Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ханбогд суманд хууль бусаар гадаадын хөрөнгө оруулагчдад газар олгосон байж болзошгүй асуудлыг АТГ-д шалгуулна DNN.mn

Өмнөговь аймгийн ханбогд суманд хууль бусаар гадаадын хөрөнгө оруулагчдад газар олгосон байж болзошгүй асуудлыг шалгуулахаар АТГ-д ханджээ.

Тодруулбал, нүүрсний сонсголын хоёр дахь өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын удирдлагууд 2020-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457.3 га газар эзэмших эрх олгосон талаар мэдээллийг шинжээч танилцуулсан билээ. Уг асуудал нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэсэн талаар Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээллээ.

 

One reply on “Ханбогд суманд хууль бусаар гадаадын хөрөнгө оруулагчдад газар олгосон байж болзошгүй асуудлыг АТГ-д шалгуулна DNN.mn”

1 …стан улс өрөндөө газар нутагаа хятадад алдсан шиг юм болох вий дээ…энэ Монголд чинь эзэн гэж байна уу??? хууль гэж байна уу??? толгойгүй монгол болж гүйцжээ….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *