Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын орчимд гарцаар гарч явсан хоёр хүүхдийг мөргөж, нэгнийх нь амийг хохироосон авто осол өнгөрөгч есдүгээр сард гарсан. Эл хэргийг шүүхээр шийдвэрлэжээ.
Тодруулбал, прокуророос М-ийг тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэн, явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаагүй, гарцаар гарч явсан явган зорчигчдод зогсож зам тавьж өгөөгүйн улмаас уг гарцаар гарч явсан насанд хүрээгүй хохирогч 2 хүүхдийг мөргөж, 1 хүүхдийн амь насыг хохироож, 1 хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс М-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсон.
М-ийн гэм буруутайд тооцогдсон хэрэг нь 1-5 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл 1-5 жил хүртэл хорих ял оногдуулах хуультай.
Хүндэвтэр гэмтэл учруулсан хохирогч хүүхдийн сэтгэл санааны болон бие мах бодид учруулсан хохиролд 11 сая төгрөг, амь хохирсон хүүхдийн ар гэрт сэтгэл санааны хохиролд 171 сая төгрөг тус тус шүүгдэгчээс гаргуулж, 4 жил 06 сарын хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасаж шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
One reply on “Гарцаар гарч явсан 12 настай охиныг мөргөж, амийг нь хохироосон жолоочид 4 жил 6 сар хорих ял оноожээ DNN.mn”
muu aluurchin, ene komisssiiiin seg unzan aluurchid bugdeeree tusa uhaj yavdag, gartsaar nogoon gerleer garsan ch hurdan yavaach gej charladag zewuun shvv,