Categories
мэдээ нийгэм

Тоглоомын талбайн зураг төсөл боловсруулах уралдаан зарлажээ DNN.mn

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслөөс “Гадна тоглоомын талбайн зураг төсөл боловсруулах” уралдаан зарлалаа.

Уралдааныг эко хороолол, ногоон орон сууцны стандарт болон олон улсын сайн туршлагыг сурталчлах, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор оюутан залуусын дунд зарлаж байна.

Зураг төсөл боловсруулах уралдааныг хоёр сарын хугацаанд буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 25-наас 2024 оны хоёрдугаар сарын 20-ныг хүртэл зохион байгуулах бөгөөд шилдэг гурван бүтээлийг шалгаруулах юм байна.

Оролцогчдын бүртгэл арванхоёрдугаар сарын 22-ныг дуустал үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг арванхоёрдугаар сарын 6-ныг хүртэл төслийн баг Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газарт өгч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *