Categories
мэдээ нийгэм цаг-үе

Халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр замуудад 66 тонн давс, 292 тонн бодис цацжээ DNN.mn

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2023.12.05-ны үүрээр цас орж эхэлсэн. Иймээс халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр замууд, алслагдсан болон зуслангийн замуудад халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор зам цэвэрлэгээний 24 байгууллагын 65 машин техник, зам талбайн 650 үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр замууд, алслагдсан болон зуслангийн замуудад 66 тонн давс, тусгай зориулалтын 292 тонн бодис цацаад байна гэж Нийслэлийн олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *