Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо “Ногоон бүс” боллоо DNN.mn

Цагдаагийн байгууллагаас “Ногоон бүс” төслийг 2022 онд санаачлан эхний ээлжид Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлснээр тухайн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан.

Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Партизаны гудамж”-ийг иргэдийн аюулгүй байдлыг хангасан “Ногоон гудамж” бий болгох дэд төслийг боловсруулж, хэрэгжүүлсэн байна.

Энэ гудамж нь нийт 4.2 га талбайг хамардаг бөгөөд Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн Прокурорын газар, Ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль, 1 дүгээр цэцэрлэг зэрэг төрийн байгууллагаас гадна хувийн хэвшлийн 15 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг.

Дээрх гудамжинд стандартын шаардлага хангахгүй, зөвхөн аж ахуй нэгжийн үүд хэсгийг харсан 18 телекамер байсныг дэд төслийн хүрээнд Монгол Улсын стандарт “Теле хяналтын системийн ерөнхий шаардлага MNS 6423:2019”-ыг хангуулж, шинээр 26 ширхэг телехяналтын камер суурилуулж, үйл ажиллагааг жигдрүүлжээ.

Энэ гудамжинд нийт 44 телехяналтын камер ажиллаж эхэлснээр гудамжийг бүхэлд нь хянах боломж бүрдэв. Тодруулбал Ерөнхий боловсролын сургуулийн 760, цэцэрлэгийн 640, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдээр өдөрт үйлчлүүлж байгаа 2000 мянга орчим иргэдийн аюулгүй байдал хангагдахын зэрэгцээ, тухайн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох боломж бүрдлээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *