Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ: Одоогоор уушгины хатгаа үүсгэдэг, амьсгалын замын халдварт өвчин шинээр бүртэгдээгүй DNN.mn

Хятад улсад эрчимтэй тархаж байгаа амьсгалын замын халдварт өвчний асуудлаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ “БНХАУ-ын эрүүл мэндийн байгууллагаас  Бээжин, Манжуур хотуудад уушгины хатгалгаа хүүхдүүдийн дунд нэмэгдэж байна гэдэг мэдээллийг дэлхий нийтэд түгээсэн. ДЭМБ-аас арваннэгүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-аас нэмэлт тодруулгыг   хүсэхэд ” Хүүхдүүдийн дунд хатгаа нэмэгдэж байна. Мөн улирлын чанартай үүсдэг амьсгалын болон ковидын халдварууд зэрэгцэн нэмэгдэж байна” гэдэг мэдээллийг өгсөн байна.

Ковидын хориог цуцалснаас болж өвчлөл, халдвар нэмэгдсэн. Одоогоор уушгины хатгаа үүсгэдэг, амьсгалын замын халдварт өвчин шинээр бүртэгдээгүй.

Гэхдээ Хятад улсад уушгины хатгалгаа үүсгэдэг амьсгалын замын халдвар эрчимтэй дэгдэж байгаа учир тус улсад аль болох зорчихгүй байхыг зөвлөж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *