Categories
мэдээ нийгэм цаг-үе

Яармагийн эмнэлэгт хэвтсэн 17 хүүхдийн нэгийг нь ЭХЭМҮТ рүү шилжүүлжээ DNN.mn

Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд хэвтэн эмчлүүлж байсан 17 хүүхдэд өнгөрсөн долоо хоногт /2023.11.23/ оройн 22:00 цагт тариа хийлгэсний дараагаас бөөлжиж, таталт өгч, улмаар ухаан алдан унасан.

Тэгвэл өнөөдрийн байдлаар нэг хүүхдийг ЭХЭМҮТ-рүү шилжүүлж, 10 хүүхэд эмнэлгээс гарсан байна. Харин зургаан хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг гарч ажиллажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *